Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхдээ регистрийн дугаарыг халахгүй.
Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд Та иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой.
Эх сурвалж: УБЕГ