Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбараас санаачилсан тус чуулганыг аймгийн ЗДТГазар, ИТХурал, ХАА-н газар, аж ахуй нэгжүүд, урлаг соёлын байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд 15 сумын 400 гаруй саальчин бүсгүйчүүд оролцсон юм.
Саальчин эмэгтэйчүүд маань нутгийн брэнд бүтээгдэхүүнээ алдаршуулах, орон нутгийн онцлогтой цагаан идээ боловсруулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажиллах зэрэг олон оновчтой саналуудыг дэвшүүлж байлаа.
Анхдугаар чуулганы төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 92 настай, хамгийн залуу нь 23 настай саальчид байсан. Дундговь аймаг 48 мянга орчим хүн амтайгаас 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн аймгийн төрийн байгууллагад 3200 орчим хүн ажиллаж байгаагаас 70 хувь нь эмэгтэйчүүд.
Одоогоор Дундговь аймгаас улсын аварга саальчин гурав төрөөд байгаа бөгөөд Гурвансайхан сумаас “аварга саальчин” сүүлийн 2 жил дараалан тодорсон нь нутаг усаа дээдлэн малч ухаанаа өвлөж ирсэн говийн эмэгтэйчүүд ажилсаг хичээнгүй болохын жишээ манлайлал юм.
Миний бие сонгогдсон гишүүний хувьд Дундговь аймагтаа “Их соёл-Эх үндэс”, “Ижий говь”, “Шинэ хөдөө” төслүүдийг хэрэгжүүлж, аймаг орон нутгийн урлаг соёл боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ. Төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа бүсгүйчүүддээ танилцууллаа.
Ижий говь минь ивлэсэн сүү шиг их бүтээлээр бялхаж явах болтугай.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбараас санаачилсан “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулганыг аймгийн ЗДТГазар, ИТХурал, ХАА-н газар, аж ахуй нэгжүүд, урлаг соёлын байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд 15 сумын 400 гаруй саальчин бүсгүйчүүд оролцсон юм.
Саальчин эмэгтэйчүүд маань нутгийн брэнд бүтээгдэхүүнээ алдаршуулах, орон нутгийн онцлогтой цагаан идээ боловсруулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажиллах зэрэг олон оновчтой саналуудыг дэвшүүлж байлаа.
Анхдугаар чуулганы төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 92 настай, хамгийн залуу нь 23 настай саальчид байсан. Дундговь аймаг 48 мянга орчим хүн амтайгаас 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн аймгийн төрийн байгууллагад 3200 орчим хүн ажиллаж байгаагаас 70 хувь нь эмэгтэйчүүд.
Одоогоор Дундговь аймгаас улсын аварга саальчин гурав төрөөд байгаа бөгөөд Гурвансайхан сумаас “аварга саальчин” сүүлийн 2 жил дараалан тодорсон нь нутаг усаа дээдлэн малч ухаанаа өвлөж ирсэн говийн эмэгтэйчүүд ажилсаг хичээнгүй болохын жишээ манлайлал юм.
Миний бие сонгогдсон гишүүний хувьд Дундговь аймагтаа “Их соёл-Эх үндэс”, “Ижий говь”, “Шинэ хөдөө” төслүүдийг хэрэгжүүлж, аймаг орон нутгийн урлаг соёл боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирлээ. Төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа бүсгүйчүүддээ танилцууллаа.
Ижий говь минь ивлэсэн сүү шиг их бүтээлээр бялхаж явах болтугай.
/эх сурвалж: УИХ-ын Гишүүн Г.Мөнхцэцэгийн цахим хуудас/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27