СААРАЛ УСЫГ ДАХИН АШИГЛАХ, ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ АСУУДАЛД ТЕХНОЛОГИЙН БОЛОН ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2022-08-21 315 0

Япон улсын “МИЦУЙ БУССАН” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Иши Ёошихико, “Water reuse promotion” төвийн төлөөлөгч Тацүми Шимоно, “Комахалтик” ХХК-ийн захирал Комая Эми нарыг хүлээн авч уулзав.

“Мицуй Буссан” ХХК монголын арьс ширний үйлдвэрийн саарал уснаас дээж авч шинжлүүлсэн ба хариу нь сайн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр саарал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах бүрэн боломжтой гэв. Зөвхөн арьс ширний үйлдвэр гэлтгүй орон сууц, гэр хорооллын бохир усыг ч дахин ашиглалтад оруулах судалгаа, мэдээллийг танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхины эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой ба энэ асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Япон улсад үйлдвэрлэгддэг хог хаягдлыг шатаах, устгалд оруулах өндөр технологийн зуухны талаар мэдээлэл солилцлоо. Хэрэв уг зуухыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэвэл техник, технологийн зөвлөгөө мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.

БОАЖ-ын сайд,ын зүгээс бидний уулзалт нэг удаагийн уулзалт байхаас илүү урт хугацааны хамтын ажиллагаа байхыг хүсч буйгаа илэрхийлээд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ