Монгол Улсын төрөөс усны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийт ажилтан, алба хаагчдын үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлдэг. Цаашид БОАЖЯ, ОББҮХ, ОБЗГ-ын зүгээс холбогдох захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, ажиллах нөхцлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах талаар анхаарч ажиллах болно.
Сав газрын хийгээд хамгаалалтын захиргаад, ойн ангиудад ажиллаж буй албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд дэвшилтэт техник бүхий тоног төхөөрөмжөөс гадна туулах чадвар сайтай автомашин нэн хэрэгцээтэй байдаг. Иймээс сав газрын захиргаадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр ОХУ-д үйлдвэрлэсэн Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн нийт 19 ширхэг авто машиныг Сав газрын захиргаадад гардуулан өгсөн нь энэ юм.
Мөн аймгуудын БОАЖ-ын Ойн алба, ойн анги, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад нийт 16 ширхэг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай УАЗ-Фермер маркийн авто машиныг гардуулан өгөв. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буйг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар хариуцаж хүлээлгэн өгч байна.
БОАЖЯ-нд харьяалагддаг Сав газрын захиргаад нь тухайн нутаг дахь сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах, усны тоо бүртгэлийг жил бүр хийх, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах үүрэг хүлээдэг. Мөн гол мөрөн, нуур усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах, ус ашиглах болон хаягдал усны дүгнэлт гаргах, гэрээ байгуулж зөвшөөрөл олгох, гэрээний биелэлтэд хяналт тавих зэрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг билээ.
“Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Улсын болон сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, усны аюулгүй байдлыг хангах” талаар тусгасан байдаг.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27