Сайд Б.Батцэцэг Узбекистаны Хөдөө аж ахуйн сайдтай уулзав

2023-03-09 100 0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 3 дугаар сарын 9-ний өдөр Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд, Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын узбекистаны хэсгийн дарга А.Войтовтой уулзалт хийв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Узбекистаны уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр орны бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж буйг дурдаад энэ удаагийн айлчлалаар тус механизмыг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэж, комиссын анхны хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тохиров.

Талууд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ нийлүүлэх замаар харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг бодлогоор дэмжих, мал эмнэлэг, хорио цээрийн чиглэлд хамтран ажиллах талаар үр бүтээлтэй санал солилцов. Узбекистаны тал Монгол Улсаас арьс, шир нийлүүлэх, арьс шир боловсруулах чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлж, ойрын хугацаанд энэ чиглэлд бодит хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яамны ажлын хэсгээр ахлуулсан төр, хувийн хэвшлийн багийг Монголд илгээж ажиллууллахаар болов.

Мөн Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв. Узбекистаны тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгуулах, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах саналыг дэвшүүлэв.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ