“САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ” ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-02-03 92 0

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг угтан “Сайхан шинэлээрэй” үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны нээлт боллоо.

Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

“Сайхан шинэлээрэй” сар шинийн үзэсгэлэн худалдаанд Зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнүүд хэрэглэгч, худалдан авагчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.

Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, чанар, стандартыг сайжруулах, борлуулалтыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй тус үзэсгэлэн Хан-Уул дүүргийн Юник төвд энэ сарын 08-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom