САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН ТАЛТ САНАМЖ БИЧИГ”-Т НЭГДЛЭЭ

2022-10-19 220 0

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын 47 дахь жилийн тайлангийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Мароккогийн Вант Улсын Марракеш хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй хурлаар үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцэхийн зэрэгцээ үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх бодлого, зөвлөмж, зах зээлд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцоно. Ялангуяа технологид суурилсан санхүүгийн үйл ажиллагааны хяналт зохицуулалт, тогтвортой санхүүжилтийн зарчмууд тэр дундаа ногоон санхүүжилтийн болон нүүрс хүчлийн хийг бууруулахад зохицуулагчдын зүгээс бодлогын шийдлүүдийг онцгойлон ярилцаж байна.

Тайлангийн хурлын үеэр Ази, Номхон далайн бүсийн хорооны дэд хурал болж хил дамнасан хяналт шалгалтын чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, газар дээрх хяналт шалгалтыг хамтран хэрэгжүүлэхээр “Хяналт шалгалтын хамтын ажиллагааны олон талт санамж бичиг”-т шинээр 12 гишүүн байгууллага нэгдлээ.

Санхүүгийн зохицуулах хороо нь тус санамж бичигт нэгдсэнээр Монгол Улс бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн интеграцид нэгдэх үйл явц нэг шат ахих, гишүүн байгууллагуудтай хил дамнасан санхүүгийн хяналт шалгалт, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох тогтолцоо өргөжих ач холбогдолтой юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ