Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын хамт Сайншанд суманд баригдаж буй 700 хүний суудал бүхий “Саранхөхөө театр” болон “Усан сан”-ийн барилгын ажилтай танилцлаа.
Дорноговь аймагт улсын чанартай бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын төвлөрөлт маш ихээр нэмэгдэж байгаа энэ үед ундны усан санг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт Барилга, хот байгуулалтын яамны төсөвт Сайншанд суманд “Усан сан байгуулах” төсвийг өнгөрсөн 7-р сард суулгасан билээ.
Тус төсвийн дагуу Усан сангийн барилгын ажлыг орон нутгийн “Энержи парагон” ХХК нь гүйцэтгэж байна.
Усан сан нь 1500м3 бүхий 2 савнаас бүрдэх бөгөөд Сайншандын хэмжээтэй дахин нэг хотыг ундны усаар хангах хүчин чадалтай юм.
Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Саранхөхөө театр”ын барилгын ажлыг “Болор агарамба” ХХК гүйцэтгэж байна.
Тус барилгын ажил одоогийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27