“СОЛОНГОСЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРҮҮД – 2022”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2022-08-31 336 0

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийн үеэр Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Тухайлбал, есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн тоглолт, урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ. Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна. Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явуулна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж,  хөнгөлөлт урамшууллыг үзүүлэх юм.

Түүнчлэн Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зохиохоор төлөвлөжээ. Та бүхнийг

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ