СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦЛАА

2023-06-22 51 0

БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчид, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ром хот дахь төв оффис болон бүсийн төлөөлөгчид 2023 оны 6-р сарын 12-14-ний өдөр Монгол Улсад ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн салбартай танилцлаа.

Тус айлчлалын зорилго нь Монгол Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ” (ACT) төслийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл авч Монголын бэлчээрийн мал аж ахуй, малын эрүүл мэндийн үйлчилгээ, малын эмийн хэрэглээ, түүний бүртгэл мэдээлэл зэрэг үйл ажиллагаатай газар дээр нь танилцах байсан юм.

Төслийг хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч талын төлөөлөл манай улсад айлчилсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Кодексын үндэсний зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар 2023 оны 6-р сарын 12-ны өдөр уулзалт хийж, төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

БНСУ-ын санхүүжилттэй “ACT” төсөл нь дэлхийн 6 оронд хэрэгждэг бөгөөд тэдгээр орнуудын туршлагыг уулзалтын үеэр танилцуулсан. Мөн хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилттэй тэмцэх БНСУ-ын стратеги, олон улсын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны Мал аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын бодлогын хэлтсийн дарга Сун Ил Ким илтгэл тавьсан юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас боловсруулсан InFARM систем платформыг хэрхэн нэвтрүүлэх, мал, амьтанд өсөлт дэмжигчийн хэрэглээг бууруулах, хэрэглэхгүй байх тухай мэдээлэл танилцуулга хийв. Энэ нь бичил биетний эсрэг эмийн хэрэглээг хариуцлагатай, болгоомжтой, зөв хэрэглэх, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, улс орнууд харилцан үнэн зөв мэдээлэл солилцож “Нэг Эрүүл Мэнд” үзэл баримтлал, зарчмаар ажиллан хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн үйл ажиллагаанууд юм.

Эдгээр олон улсын хэмжээнд баримталж буй бодлого, стратеги, чиг хандлага бүхий шинэлэг мэдээллүүдийг Монгол Улсын хүнс, малын эрүүл мэндийн салбарын толгойлох удирдлага, мэргэжилтнүүд, лабораторийн удирдлага, шинжээчид сонсож, харилцан санал солилцсон нь цаашид төслийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулж хэрэгжүүлэхэд чухал юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчид 6-р сарын 13-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Г.Болдбаатар, Мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч, хувийн малын эмч болон багийн засаг дарга нартай уулзалт хийж Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн онцлог, мал эмнэлгийн үйлчилгээ, малын эмийн хэрэглээ, хүнсний аюулгүй байдлыг хангахад малын эрүүл мэнд хэрхэн нөлөөлдөг, мал болон бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн борлуулдаг зэрэг олон талаар ярилцаж мэдээлэл авав. Ялангуяа төслийн зорилго, үйл ажиллагаатай холбоотойгоор бичил биетний тэсвэржилтийн талаар ямар ойлголт төсөөлөлтэй байдаг талаар малчдаас асууж тодруулан тодорхой, бодит ойлголт мэдээлэл авсан нь ач холбогдолтой байлаа. 


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ