Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд 4 айлын нийт 4950м2 газар чөлөөлөхөөс одоогоор 3290м2 талбай чөлөөлөгдсөн байна. 6 бүлэг хичээллэх 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барихаар чөлөөлөгдсөн талбайд барилгын ажил эхэллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг ИХКАРКАС КОНСТРАКШН ХХК хийж гүйцэтгэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.