Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, судалж сурталчлах, долоон ай савын хүрээнд өвийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, орон нутгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийг баяжуулах зорилго бүхий “Нүүдэлчин монгол” наадам 7 ай савын хүрээнд шилдгүүдээ шалгарууллаа. Наадамд нийт 300 орчим өвлөн уламжлагч оролцсоноос эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи, мал маллах арга ухаан, уламжлалт арга ухаан төрөлд 200 орчим өвлөн уламжлагчид оролцов.
Наадмын 7 ай сав тус бүрээс нэг шилдэг оролцогчийг шалгаруулснаас:
– Эх хэл, аман уламжлал төрөлд Матад сумын өвлөн уламжлагч морь цоллооч Ш.Отгонбаатар
– Язгуур урлаг төрөлд Хөлөнбуйр сумын өвлөн уламжлагч сурагчид “Зээрэнхий бөөрөнхий бүжиг”
– Уламжлалт гар урлал төрөлд Хэрлэн сумын өвлөн уламжлагч М.Пүрэвжав ” Бичил модон сийлбэр”
– Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам төрөлд Баян-Уул сумын өвлөн уламжлагчид “Буриад сурын түүх, уламжлал”
– Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи төрөлд Хэрлэн сумын өвлөн уламжлагч Д.Чадраабал “Угийн бичиг”
– Мал маллах арга ухаан төрөлд Цагаан-Овоо сумын өвлөн уламжлагч Ц.Пүрэв
– Уламжлалт арга ухаан, монгол уран дархан төрлөөр Хэрлэн сумын өвлөн уламжлагч Монгол дарханы төрлөөр Г.Эрдэмбэлэг “Мөнгөн эдлэл”-ээр тус тус шалгарлаа.
Долоон ай савын төрөлд нийлбэр оноогоор:
– Тэргүүн байр Цагаан-Овоо сум
– Дэд байр Баян-Уул сум
– Гутгаар байр Сэргэлэн сум шалгарав.
Наадмын ерөнхий шүүгчээр аймгийн СУГ-ын Бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Идэрбат, шүүгчээр ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Аман өвийн секторын эрхлэгч доктор А.Алимаа, тус хүрээлэнгийн ЭША доктор Г.Батзаяа, Буриад хэл соёл судлаач доктор Алтанцэцэг, Музейн дарга В.Нарангэрэл нар ажилласан.
Наадамд шалгарсан өвлөн уламжлагчид дээр тулгуурлан аймгийн өвлөн уламжлагчдын нэгдсэн баг бүрэлдэхүүн 2022 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Нүүдэлчин монгол-2022” улсын уралдаанд аймаг орон төлөөлөн оролцоно.
Шалгарсан өвлөн уламжлагчид болон оролцсон бүх сумдын ардын авьяас билэгт баг бүрэлдэхүүн, хамтарч ажилласан аймгийн ЗДТГ, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, аймгийн Музей, ХДТеатр, Номын сан, сумдын ЗДТГ, Соёлын төв, байгууллага, хувь хүмүүс та бүхэнд талархал дэвшүүлье.
/эх сурвалж: Дорнод аймгийн Соёл урлагийн газар/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27