Дорноговь аймагт Монгол Улсын Засгийн Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийн арга хэмжээ Сайншанд хотноо зохион байгуулагдаж Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн төлөөллийг аймгийн Засаг дарга О.Батжаргал болон орлогч дарга С.Одбаяр бусад удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн соёл, урлагийн салбарын хөгжлийн чиг хандлага, орон нутгийн соёлын онцлог, салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.
Уулзалтад Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын Үндэсний Музейн захирал Л. Жаргал, Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн У.Одонтуяа нар хүрэлцэн ирж манай аймгийн соёл, урлагийн салбарын удирдлага, ажилтан албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, салбарын үйл ажиллагаатай танилцах, аймагт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны нэгж шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан арга зүйн зөвлөмж өгөх чиглэлийн хүрээнд ажиллалаа.
Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27