СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-05-25 72 0

Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дорнод аймагт ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж цаашид орон нутгийн соёлын салбарт хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагуудаас Соёлын яаманд дараах саналуудыг хүргэв.

Үүнд :

Орон нутагт соёлын салбарт дутагдалтай байгаа боловсон хүчнийг бэлтгэх болон соёл урлагийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн хамгаалал, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр яамны түвшинд анхаарах,

Богино хугацааны мэргэшүүлэх сургалт зохион байгуулах,

Дорнод аймгийн тухайд нийт 6 сум “Орон нутгийн судлах танхим”-тай байсныг шинээр 5 суманд “Орон нутаг судлах танхим” байгуулан ажиллаж байна.Мөн соёлын өвийг хамгаалах, иргэд олон нийтэд таниулан сурталчлах ажлыг орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлж ирсэн. Шинээр нээгдсэн Орон нутгийн судлах танхимд сан хөмрөгийг нэмэгдүүлэх, бүтээлийг хадгалж хамгаалах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах,

Бүх сумдын Соёлын төвүүд хөгжим болон техник хэрэгслээр дутмаг байгаа. Орон нутгийн зүгээс Соёл урлагийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сумдад нэн шаардлагатай байгаа хөгжим хэрэгслээр тодорхой хэмжээнд хангаж ирсэн. Цаашид Соёлын яамнаас техник, тоног төхөөрөмжөөр хангах,

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын Орон нутаг судлах танхимд нь Дорнод аймгаас төрсөн нэрт зураачдын хуулбарлан буюу эх зургаа харж зурсан зургууд байдаг. Үүнийг хадгалах, хамгаалах горим алдагдаж байгаа. Тиймээс Соёлын яамнаас шийдвэр гаргаж эдгээр бүтээлүүдийг аймгийн музейд төвлөрүүлэх саналуудыг тус тус хүргүүлэв.

Мөн энэ үеэр Булган, Дашбалбар суманд шинэ соёлын төв барьж өгөх саналыг хүргүүлснээр Соёлын дэд сайд М.Батбаяр 2024 оны төсөвт Дашбалбар сумын Соёлын төвийн зардлыг тусгаж өгнө гэдгийг онцлон хэллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ