СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ: “СОЁЛЫН ОРОН ЗАЙ”

2022-09-08 185 0

​Соёлын тухай хуульд Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тусгайлан зааж, нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх, соёлын илэрхийллийг таниулах, соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж өөрийн харьяа газар нутагтаа соёлын орчин, орон зайг бий болгох ажлыг өрнүүлэн хэрэгжүүлэх, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтөд санал санаачилгаа тусгах, тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

​​Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Соёл, урлагийн ажилтны өдрийг жил бүрийн IX сарын 2 дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын ‘Журам батлах тухай’ 2019 оны 204 дүгээр тогтоолоор баталсан. 1993 оноос хойш Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байсан уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа буюу 24 жилийн дараа Монгол Улсын Соёлын яамыг бие даан байгуулснаас хойш анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр соёлын үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлч, хувь хүн, бүлэг хамт олныг хамруулснаар 40 орчим мянган соёл, урлагийн ажилтны баяр болж өргөжсөн юм. Энэ жилийн баяраар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Денвэрийн гудамж – Сэлбэ голын эрэг дагуу байршлыг сонгон “Соёлын орон зай”-г бий болгох ажлыг өрнүүлж, эхлэлийг тавьж байна.

​Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Соёлын орон зайг бий болгох ажлын ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, МУЭХ, Соёлын яамны харьяа байгууллагууд ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: https://moc.gov.mn/news/soyoliin_oronzai

/эх сурвалж: Соёлын яам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ