СОЁЛЫН ЯАМНЫ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-05-04 522 0

Соёлын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай” А/106 дугаар тушаалаар байгуулагдсан Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа зохион байгуулж, зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тус зөвлөл шинэчлэгдэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “New story” хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрт нэгдэн, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөө байгуулан ажиллаж байгаа бөгөөд эхний хагас жилд багтаан 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулахаар төлөвлөж байна.

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь дэргэдээ соёл, урлагийн 14 салбарт Залуучуудын хөгжлийн зөвлөлтэй ба 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр салбар зөвлөлүүдтэйгээ уулзалт зохион байгуулж, салбарын залуучуудын хөгжлийн асуудлаар санал солилцож, хамтран ажиллана.

/эх сурвалж: Соёлын яам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ