СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО.

2023-04-13 67 0

Монголын Үндэснийн музей 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатрын хаврын баяр 2023” өдөрлөгт оролцоно.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Соёлын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын 2023 онд хамтран ажиллах гэрээнд нийслэлийн иргэд, олон нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу, Үндэсний эв нэгдэл, Монгол өв соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, Хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэхэд боловсрол, соёлын байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлж, Хотын соёлыг төлөвшүүлнэ гэсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг 2023 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

“Улаанбаатар хаврын баяр-2023” өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Монголын үндэсний номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Цагдаагийн сүлд чуулга, Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Чингис хааны өв, соёлын хүрээлэн зэрэг 30 гаруй байгууллага Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучууд, жуулчид, олон нийтэд байгууллагынхаа үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг хүргэж, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулна.

Та бүхнийг өргөнөөр оролцож хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529, 95961011 дугаарын утсаар холбогдож авна уу.

Нийслэлийн Соёл, урлагийн газар


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ