“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа

2023-01-17 254 0

Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нутгийн онцлогт нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Үүний хүрээнд 23 ААН, 59 иргэний 7 нэр төрлийн 94 үйлчилгээнд 90 ш Тохирлын гэрчилгээ олгожээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн оны 3 дугаар сард Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах үеэр тус салбарын ажиллах орчин нөхцөл, эталон болон бусад техник тоног төхөөрөмжийн бааз суурийг нэмэгдүүлж, хэлтэсүүдийн автомашиныг шат дараатай шийдвэрлэжс анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Түүнээс хойш тус салбарын тулгамдсан асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэсээр, одоогийн байдлаар 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 80 компьютер техник хэрэгсэл, 30 төрлийн 302 эталон төхөөрөмжийг шийдсэн байна. Үүнээс Стандарт, хэмжил зүйн газраас 2022 онд 48,340,000 төгрөгийн өртөгтэй эталон төхөөрөмж, тоног төхөөрөмж болон компьютер олгосон. Мөн автомашин шаардлагатай хэлтэсүүдэд шат дараатайгаар шийдвэрлэж эхэлсэн нь Засгийн газрын зүгээс тус салбарт анхаарлаа хандуулж байгаагийн нэг жишээ. Түүнчлэн “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иймд та бүхэн иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгцуллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, стандартыг амьдралын хэвшил болгох зортлготойгоор ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мөн энэ үеэр Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст автомашин шийдвэрлэж өглөө.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ