СУМАНД АМЬДАРЧ БАЙГАА ЖАРААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДЭЭС ХУРУУНЫ ХЭЭ ШААРДАХГҮЙГЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОНО

2023-03-16 118 0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч иргэдийг ЭМД-аараа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношилгоо эмчилгээний түүхийг цахимаар архивлах, богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэлийн сан үүсгэх, тусламж үйлчилгээ авсан эсэхийг хурууны хээгээр баталгаажуулдаг.

Улсын хэмжээнд суманд амьдарч байгаа 60-аас дээш насны 82,560 иргэнээс хурууны хээ шаардахгүйгээр регистрийн дугаарыг үндэслэн хөнгөлөлттэй эмийг энэ сараас эхлэн олгохоор боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ