СУМДАД АЖИЛЛАЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ ҮЕ ШАТТАЙ ХАНГАЖ БАЙНА

2022-06-08 448 0

Хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал амьдрах орон сууц юм.

Иймээс аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Сумдад орон нутгийн өмчийн орон сууцыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах” зорилтын хүрээнд 2019 онд Чойбалсан, Булган сумдад, 2020 онд Матад суманд тус тус 4 айлын орон сууц барьсан.

2022 онд үргэлжлэн аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал суманд 8 айлын, Чулуунхороот суманд 6 айлын орон сууцны барилга барих ажлыг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер аймгийн Орон нутгийн өмчийн газарт зарлан, Гурванзагал суманд барилга барих ажлын гүйцэтгэгч шалгарсан бол Чулуунхороот суманд барих барилгын ажлын гүйцэтгэгч хараахан шалгараагүй байна.

(Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ)


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ