Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл, Хатанбулаг сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Сумдад ажиллах үеэр Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргаас 2021 онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Түүнчлэн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал, Сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, харья төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, тухайн орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдад шаардлагатай суурин компьютер, тус бүр 2500 ширхэг амны хаалт, хамгаалалтын хувцасны дэмжлэг үзүүллээ.
Мөн үеэр эрхэлсэн салбартаа идэвх санаачилга гаргаж үр бүтээлтэй, хамт олноо тэргүүлэн ажилласан иргэдийг аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Эх сурвалж:Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27