Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр аймгийнхаа сумдын Засаг дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр сумдад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Тухайлбал, сумдын Засаг дарга нарын зүгээс:
Малчдыг махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжоор хангах;
Отрын бүсийн судалгаа гаргаж, өвс сайтай нутгаар отор хийх боломжийг бий болгох;
Хөшөөтийн уурхайн нүүрсний нийлүүлэлтийг орон нутагт нэмэгдүүлэх;
Сумдад хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх тал дээр аймгийн зүгээс тодорхой шаардлага тавьж, анхаарч ажиллах зэрэг саналуудыг уламжиллаа.
Хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, тодорхой хугацаанд шийдвэрлэн цаашид сумдын Засаг дарга нартай цахим уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар болжээ.
/эх сурвалж: Ховд аймгийн ЗД Э.Болормаагийн цахим хуудас/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27