Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ы өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд болон БШУ-ны сайдаар ахлуулсан “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилго бүхий үндэсний хороог байгуулж, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спорт, бие бялдрын хүмүүжлийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр олон хэлбэрийн ажлыг зохион байгуулж байна.
Үүний нэг жишээ бол Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг 2021.12.27 – 2022.05.15-ы хооронд ерөнхий боловсролын сургууль болон Олимпийн танхимуудын дунд зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбар хороодыг байгуулж, Ерөнхий боловсролын 450 гаруй сургууль үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулиуд “Олимпийн 7 хоног” -ийг өрнүүлэх, “Олимпийн танхим”- ыг шинэчлэн байгуулах зэргээр сурагчдад олимпийн боловсрол олгох олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Болзол ёсоор уралдаанд амжилттай оролцсон биеийн тамирын 30 багшийг “Гадаадад туршлага судлах эрх”-ийн бичгээр, Ерөнхий боловсролын 30 сургууль болон 30 олимпийн танхимыг спортын хэрэгсэл, материалаар шагнаж урамшуулна.
Эх сурвалж: БЕГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27