Сургалтад 360 гаруй сурагч хамрагдлаа

2022-09-26 107 0

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдад  байгаль орчинтой зүй зохистой харьцах, байгаль дэлхийгээ хүүхэд бүр хайрлан хамгаалах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа.

Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) дэд хурандаа П.Чимэдцэрэн, Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаяр, тус төвийн Эрсдэлийн үнэлгээний секторын эрхлэгч бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Д.Нарантуяа нар сургалтыг удирдан явуулсан юм.

Ерөнхий боловсролын 360 гаруй сурагч хамрагдсан тус сургалтыг хээрийн байрлалд зохион байгуулж, хүүхэд багачуудад мэдлэг, мэдээлэл өгснөөрөө онцлог байлаа гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ