СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДСАН 60 СУРГУУЛЬ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА

2024-06-19 70 0

Сургуулийн судалгаа, хөгжлийн “Шинэ Монгол” төв 2023-2024 оны хичээлийн жилд сумын төвийн 31, аймгийн төвийн 27, нийслэлийн 2, нийт 60 сургуулийг сонгон шалгаруулж, “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлсэн.

Төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулиудын менежментийн бодит байдлыг тодорхойлж, гарааны оношилгоо хийсний үр дүнд цаашид сайжруулах нотлогдсон сайн туршлагыг нэвтрүүлж, тасралтгүй зөвлөж, чиглүүлэх замаар захирал, менежер, багш нарын хандлага, ажлын арга барил, зохион багуулалтад өөрчлөлт оруулж сургалтын чанарт ахиц гаргах байв.

“Шинэ Монгол” төв энэхүү төслийг 2023 оны 8 дугаар сараас эхлүүлж, нэг хичээлийн жилийн хугацаанд буюу 36 долоо хоногийн турш цахим модуль сургалтаар нийт сургуулиудаа дагуулан сургаж, доорх туршлагуудыг нээлттэй арга зүйн зарчмаар түгээн дэлгэрүүлжээ.

????Багш нарыг багт нэгтгэх менежмент

????Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх менежмент

????Сургуулийн эерэг соёл төлөвшүүлэх менежмент

????Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх менежмент гэх мэт…

Төслийн баг энэ хугацаанд нийт 58 сургуульд хүрч ажиллаж, томилолтод 40 хоногийг зарцуулан 19000 км-ыг туулжээ. Мөн 4000 гаруй багш, 3000 орчим ахлах ангийн сурагчид сургалт авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ