СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ: МОНИТОРИНГ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 21 АЙМГИЙН 163 СУРГУУЛЬД ЭХЭЛЛЭЭ…

2024-10-15 32 0

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ‘’2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай’’ А/01 дүгээр тушаал гарч, 2023, 2024 онуудад сургалтын байгууллагын менежментэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна.

✅️Сургалтын байгууллагын менежментэд арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны ерөнхий үр дүн:

📌2023 онд 21 аймгийн 46 ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 41 сургууль буюу 89.1% ахисан.

📌2024 онд 21 аймгийн 163 ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 146 сургууль буюу 89.5% ахисан.

2024 онд хэрэгжүүлсэн 163 ерөнхий боловсролын сургуулийн ахиц, үр дүнд анализ хийх, анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөлтэй хамтарсан Сургалтын байгууллагын менежментэд арга зүйн дэмжлэг үзүүлэх мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагаа 10 дугаар сарын 14-ний өдрөөс 21 аймгийн 163 сургуульд эхэлж байна.

✅️Энэ удаагийн мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагааны чиглэл:

🔸️Сургуулийн менежментийг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах, зөвлөгөө өгөх

🔸️Хичээл ажиглалт, арга зүйн зөвлөгөө

🔸️2023-2024 оны хичээлийн жилийн тайлан, 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөөтэй танилцаж, асуудлаа тодорхойлж, төлөвлөлт, зураглалдаа тусгасан байдалд анализ хийх, зөвлөгөө чиглүүлэг өгөх

🔸️Сургуулийн менежментийн зураглал, төлөвлөлтийн уялдаа холбоог шинжлэх, үр дүнгийн хэлэлцүүлэг өрнүүлэх

✅️Мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагааны үр дүнд:

▪️Сургуулийн менежментийн төлөвлөгөөгөө сайжруулна.

▪️Сургуулийн менежментийн зураглал, төлөвлөлтүүд уялдаатай болно.

▪️Тулгамдаж буй асуудлаа оновчтой тодорхойлж, шийдэх арга замаа оновтой төлөвлөж хэвшинэ.

▪️Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн сургуулийн менежментээ тасралтгүй сайжруулах арга зүйд суралцана.

Та бүхэнд сургалтын байгууллагын менежментээ сайжруулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж буй сургуулиудын сайн туршлагыг цувралаар хүргэх болно.

👍Харилцан суралцаж, хамтдаа хөгжицгөөе …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ