
Боловсролын ерөнхий газар, “Уншигч” төрийн бус байгууллага, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн менежмент, номын сангийн орчин” сэдэвт хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Тус ажлын хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр БШУЯ, БЕГ, БСҮХ, ЕБС-ийн номын санчдын холбооны төлөөллийг урьж хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж буй хот, хөдөөгийн 14 сургуулийн номын санч, бага боловсролын сургалтын менежер, багш нарт сургалт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг, сургалтад АНУ-ын Фулбрайтын хөтөлбөрийн мэргэжилтэн Жессика Пара, Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийн номын санч багш Эленор Сурридж, Уншигч ТББ-ын бодлогын зөвлөх Берт Менсерт нар сургуулийн номын сангийн олон улсын чиг хандлагаас танилцуулж, Монголын Ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн орчин, үйл ажиллагааны талаар өөрсдийн судалж, ажигласан нөхцөл байдал, сайжруулах хэрэгцээний талаар бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт хандсан зөвлөмж өгч, санал солилцлоо.
Тухайлбал:
Ерөнхий боловсролын сургуулийн хичээл нь сурагчдад:
-Сонирхолтой
-Оролцоог хангасан
-Амьдрал цаг үетэй холбогдсон
-Бүтээлч сэтгэлгээг өдөөсөн байх шаардлагатай бол өнөөдөр Монголын ихэнх сургуульд эдгээр шаардлага төдийлөн хангагдахгүй байна.
Үүнд сурагчдын унших чадвар, унших, бүтээлчээр сурах үйл, сургалтын хөтөлбөрийг дэмжихэд сургуулийн номын сангийн орчны стандарт шаардлага, номын санчийн албан тушаалын тодорхойлолтыг чиглүүлэн сайжруулах хэрэгцээтэй байна.
Зөвхөн сурах бичиг төдийгөөр сургуулийн номын сангийн фонд, сурагчдын унших материалыг хязгаарлах боломжгүй бөгөөд сурах бичиг хэт дагасан сургалт нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж байгааг анхаарах нь зүйтэй гэв.
Сургуулийн номын сангийн фондыг сурагчдын унших хэрэгцээ, унших эрхийг хангахад чиглүүлэн өөрчлөх, амьд үйл ажиллагаатай байлгаж, номын санч багшийг ажиллуулах, тэднийг сургуулийн ном хадгалагч бус багш нартай хамтран сургалтыг дэмжиж, хүүхдийн унших эрхийг хангахад хамтран ажиллададаг эрх зүйн орчин бүрдүүлж, арга зүйгээр хангаж ажиллах хэрэгцээ тулгамдаж байна.
Өндөр төлбөртэй хувийн дунд сургууль ба улсын сургууль, алслагдсан байршил дахь сургуулиудын болон хүн амын эдийн засгийн боломжоос хамаарсан сургалтын чанарын ялгааг багасгаж, тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг бий болгоход сургуулийн номын сангийн орчин, үйл ажиллагаа чухал нөлөөтэй.
Ойроолцоогоор 30 жилийн судалгааны үр дүнд өндөр чанартай номын сангийн хөтөлбөр болон сурагчдын сурах үйл явцад эерэг хамаарал бүхий уялдаа холбоо үүссэн байна.
Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн үр дүнд бид ерөнхий боловсролын 5 сургуульд орчин үеийн хүүхдийн хэрэгцээнд нийцсэн танин мэдэхүй, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, эх хэл, үндэсний өв уламжлал зэрэг сэдвийн хүрээнд хичээлийн хөтөлбөрийг дэмжих агуулга бүхий багц номуудыг нийлүүлж, түүнд суурилсан номын сангийн жишиг үйлчилгээ, багш, номын санчдын хамтын ажиллагааны жишиг загварыг бий болгож, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27