ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын эхний долоо хоногийн Пүрэв гарагийг “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд сургуулийн орчны дээрэлхэл, үе тэнгийнхний дарамт шахалт болон цахим дарамтын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Тухайн өдрийг угтан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” аяныг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зохион байгуулна.