СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2023-04-13 134 0

Монгол Улсын тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн тариаланчид хаврын тариалалтын босгон дээр “Хүнсний хангамж-Шинэ сэргэлт” уриатай зөвлөгөөнд оролцож, төрөөс баримталж буй бодлого шийдвэр, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тарианы үйлдвэрлэл эрхлэх таатай боломж, нөхцөл, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна. 

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ болон аймгийн Засаг дарга, ХХААГ, салбарын эрдэмтэн судлаачид, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа юм. 

Энэ жил газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Үүний 120 тэрбум нь эргэлтийн хөрөнгийн зориулалттай, 232.6 тэрбум нь хөрөнгө оруулалтын зориулалттай юм.  Эргэлтийн хөрөнгийн зээлээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90 тэрбум, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдад  30 тэрбум төгрөг хуваарилагдаж байна.
Харин Хөрөнгө оруулалтын зээлээс газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд  37 тэрбум, үр тарианы таримлын үтрэм байгуулахад 14.5 тэрбум, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахад 50 тэрбум, инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад  40.9 тэрбум, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад  27.1 тэрбум, нийслэл хот болон 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорины аж ахуй байгуулахад 90 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөсөн.  

Энэ жилийн ургацаас 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч, стратегийн нөөц бүрдүүлнэ

УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2023 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан  хэрэгцээт  улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж шаардагдах санхүүжилтийг шийдвэрлээд байна. 

Улаанбуудайн үрийг 30 хувь урьдчилгаатай зээлээр олгоно 

Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан манай оронд тариалж нутагшуулсан болон хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОХУ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг 30 хувиар хөнгөлж, дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлээд байна.

Тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хүртэл хувийг ногоочдод буцаан олгоно

Хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн  50 хүртэл хувийг ногоочдод  буцаан олгоход зориулан 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. 

Бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгоно

Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна. 


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ