Их эзэн хаан Чингис хааны мэндэлсний 860, олноо Хэцүү хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөрийн мэндэлсний 225 жилийн ойн хүрээнд Монгол улсын хамгийн том газар нутагтай, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол улсын Тэргүүний ХАЛХГОЛ суманд энэ оны 8 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал” сэдэвт Эрдэм шинжилгээний зохион байгуулагдаж 20 гаруй илтгэл хэлэлцүүлж байна.
Уг хуралд тавигдаж буй илтгэлүүд нь хурал зохион байгуулагчдын өгсөн захиалгын дагуу урд өмнө төдийлөн сонсогдож байгаагүй шинэ баримтуудыг архивын баримтаар баталгаажуулан хэлэлцүүлэгдэж буйгаараа онцлог юм.
Хуралд “Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал” үндсэн илтгэл нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэгдэхээс гадна дараах салбар хурал болно. Үүнд:
-“Илдэн засгийн хошууны: Түүх, шашин, соёл” сэдэвт салбар хуралдаан сумын Соёлын төвд,
-“Домогт Халхын гол: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт салбар хуралдаан Ялалт музейн хурлын танхимд тус тус зохион байгуулагдана.
Энэхүү хурлыг Халхгол нутагт зохион байгуулах саналыг “Халхголын түүх , соёл, байгалийн өв”-НҮТББ-аас анх санаачлан Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Дорнод аймгийн болон Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Талын язгууртан сан, Дорнод аймгийн Соёл Урлагийн газар, Ялалт музей, “Халхголын түүх соёл байгалийн өв”-НҮТББ хамтран зохион байгуулж байна.
/эх сурвалж: “Халхголын түүх , соёл, байгалийн өв “-НҮТББ, фотог Сэтгүүлч С.Дэлгэр/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27