СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХАЛЗАН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2022-09-21 257 0

Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах албан томилолт Халзан сумаас эхэллээ. Бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхзаяа, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баянмөнх, Аймгийн Засаг даргын зөвлөх Э.Энхжаргал, БШУГ-ын дарга Л.Байгалмаа, ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Энхжин, ХХҮГ-ын Захиргаа хяналтын хэлтсийн дарга М.Мөнхзул, ЭМГ-ын дарга П.Болормаа, Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг, ЭМДХ-ийн дарга Ч.Тамираа, Хүнс хөдөө аж ахуйн албаны дарга Б.Мөнхбаяр нар ажиллаж байна.

Сумдын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох үүрэг чиглэл өгч байна.

Аймгийн Засаг дарга М.Идэрбат Соёлын төв, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Халзан – Дулаан ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонслоо. Зарим газруудад хугацаатай үүрэг чиглэлийг өгөв. Ажлын хэсэг 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан сумдад ажиллана.

/эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ