СӨҮЛИЙН ЧИГЛЭЛД ШИНЭ КОМПАНИ НИСЭЖ ЭХЭЛЛЭЭ

2023-07-03 51 0

Монгол Улсын агаарын тээвэрлэгч “АэроМонголиа” ХХК Сөүлийн чиглэлийн нислэгээ өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна. Тус компани нь Airbus А-319 маягийн онгоцоор долоо хоногт 3 удаа Инчон нисэх буудалруу нислэг үйлдэх юм.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялагч, жуулчдад нэмэлт боломж, нэмэлт багтаамж үүсгэнэ.

Олон улсын хамгийн ачаалалтай Улаанбаатар-Сөүл чиглэлд Монгол Улсын хоёрдох компани нэмэгдэж орсноор зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, үнэ хямдрах, сонголт бий болох, үйлчилгээ сайжрах өндөр ач холбогдолтой. Монгол Улсын иргэдийн үйлчлүүлэх боломжтой шууд нислэгийн хүртээмж нэмэгдэж, ая тухтай зорчих боломж бүрдэнэ.

Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлого агаарын тээвэрт амжилттай хэрэгжиж, зах зээлийг либералчлах, чөлөөтэй болгох бодлого үргэлжилж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ