Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам”-ыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа миний бие туйлын их баяртай байна.
Монгол Улс тэртээх 1955 оноос хойш 70 шахам жилийн дараа Монгол инженер, Монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.
Ганц мод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар 4 дахин буураад зогсохгүй манай улсын нүүрсний экспортын орлого 2 дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш царцаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацааг алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг Монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтын ажлыг сэтгэл зүтгэл гарган хэрэгжүүлсэн компаниуд болон бусад гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын их ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
/эх сурвалж: https://www.facebook.com/KhurelsukhUkhnaa?cft[0]=AZX82qEQNM3siVipLSD6T3ym9rZOVd95qW3bv1Xq0xCKA1MmaNA3MT9a38q8jvy5m_0tpjNrG5MhI-UA-PvQcpGhYySXr1YBc6cwPgqSKYUmPlql9hT4bqDFuRjp_B7uRbTC37WdBuzqUXSwPd1ZetmY&tn=-UC*F/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27