“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-01-11 543 0

Монголын Шинжлэх Ухааны Академи, “Тавантолгой төмөр зам” ХХК хамтран өнөөдөр /2022.01.11/ хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан зэрэг төмөр замын бүтээн байгуулалт болон хөгжлийн цаашдын үе шатанд шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллахад гол зорилго орших юм. Санамж бичигт Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гарын үсэг зурж баталгаажууллаа.

Талууд хамтын ажилллагааны хүрээнд элсний нүүдлийг багасгах, цөлжилтийг бууруулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, зам дагуу зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөллийг бууруулах зэрэг арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

1921 оны Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх Ухааны Академи нь Монгол Улсын орчин цагийн тэргүүн технологийг хөгжүүлэх зорилготой ба талууд хамтран ажилласнаар хэрэгжүүлж буй төслүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө авах, ШУА-ийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ