Европ тивийн хөлбөмбөгт мэргэжлийн гэрээ байгуулсан Монголын анхны хөлбөмбөгчин, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Ганболдын Ганбаярыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
Анх 7 настайгаасаа хөлбөмбөгийн спортыг сонирхон тоглож эхэлсэн тэрээр 2018 онд Монгол Улсын спортын мастер цол, 2018-2020 онд Унгар улсын Пушкаш академийн 2 дугаар багт тоглож 12 гоол, 2020 онд Унгарын Чаквар багт зээллэгээр тоглож 3 гоол, 2021 оны 6 сараас Словак улсын Комарно багт зээллэгээр тоглож 4 гоол, 2021 онд Монгол Улсын Хөлбөмбөгийн Олон Улсын хэмжээний мастер цол хүртэж, 2021-2022 онд Словак улсын Комарно багт зээллэгээр тоглож 4 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ.
Улс, тив дэлхийн хэмжээнд орон нутгийнхаа нэр хүндийг дуурсгаж, амжилт үзүүлэн яваа түүний хөдөлмөр зүтгэлийг нь аймаг орон нутгаас үнэлж ийнхүү шагнаж урамшууллаа. Тэрээр одоо Словакийн KFC Komarno багт зээлээр зүүн жигүүрийн довтлогчийн байрлалд тоглож байна.
/эх сурвалж: МҮОНТ-ийн Сэлэнгэ аймаг дахь сэтгүүлч Наранцэцэг/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27