ТАРИАЛАНЧДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2024-10-24 31 0

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Атрын IV” аяныг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс, аж үйлдвэрийн дэд бүс байгуулах, Атар газар эзэмшсэний 65 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тариаланчдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар Төрийн одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Гангрант” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нямжавын Мөнхбаяр, Дархан-Уул аймгийн “Дархан хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Орсоогийн Ганчимэг нарыг шагнав.

Мөн Алтан гадас одонгоор Сэлэнгэ аймгийн “Мөнх Орхон” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Уртнасангийн Ганзориг, Дархан-Уул аймгийн “Түрүү шим” ХХК-ийн трактор-комбайнч Самдангийн Лоохон, Төв аймгийн “Хөнөг нуур” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дашдамбын Дагвабазарыг шагнасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ