ТАРИАТ СУМАНД 30ТН ТЭЖЭЭЛ, 1ТН ТҮЛШ ҮНЭГҮЙ ОЛГОВ

2024-02-23 192 0

Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын зүгээс сумдад ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамт Тариат суманд ажиллаж, сумын онцгой комиссыг хуралдуулан, цаг үеийн талаарх мэдээллийг нь сонсож, улсын нөөцөөс сумын нийт 1252 малчин, мал бүхий өрхийн тоогоор буюу 30тн тэжээлийг үнэ төлбөргүй олгож, сумын удирдлагуудыг малчдад шуурхай хүргэхийг хүслээ. Мөн сумын онцгой комиссын үйл ажиллагаанд 1тн дизель түлшийг үнэгүй олголоо.

Хуваарилагдсан тэжээлийг аймгийн онцгой комиссоос тус сумын төвд хүргэж өгөх юм.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom