Байгууллагын мэдээллийн хөрөнгийн нууцлал, хүртээмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Энэхүү шаардлагыг хангах үндэс суурь нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлэх юм. Уг стандарт нь байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.
Татварын ерөнхий газарт ISO27001 стандартыг хэрэгжүүлэхэд “Ошми” группээс зөвлөхөөр ажиллах Г.Цогбаатар, “Эм эс си си” ХХК-ийн багш Б.Оюунтөгс нар нэвтрүүлэлтийн төслийг идэвхжүүлэх ажлын хүрээнд ТЕГ-ын удирдлагын багт зориулсан сургалтыг удирдан явуулав.
ISO 27001 стандартыг хэрэгжүүлснээр Татварын ерөнхий газарт мэдээллийн аюулгүй байдлын бодлогын бичиг баримт бий болох, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний тогтолцоо бүрдэх, хүний нөөц, байгууллагын соёл, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо бүрдэх, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцогч байгууллагын итгэлцэл нэмэгдэх, хамтын ажиллагаа өргөжих, татварын албаны мэдээллийн систем, мэдээллийн технологийн нөөцийг зөв тооцох зэрэг эерэг үр дүнгүүд гарах юм.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27