Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт тасралтгүй 36 жил ажиллахдаа 20,8 мянган цагийн нислэгийг амжилттай туулж, шинээр нээгдсэн нислэгүүдийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилгатай ажиллаж, 1991 оноос хойш Засгийн газрын экипажийн бүрэлдэхүүнд багтан гадаад айлчлалын тусгай, онцгой үүргийн нислэгүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, салбарын залуу боловсон хүчнийг сургаж, дадлагажуулахад мэдлэг туршлагаа зориулж, Халдварт цар тахал өвчний үед гадаадаас иргэдээ авч ирэх 25, олон улсын карго ачаа тээврийн 45 удаагийн тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэж, Иргэний нисэхийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн Нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауезийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор шагнав.
Эх сурвалж: МУЕТГ