Нэгдсэн Үндэстний байгууллагаас баталсан 17 зорилт бүхий Тогтвортой хөгжлийн зорилго, түүнд уялдаж гарсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын оруулж буй хувь нэмэр, бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчин болон, цахим үйлчилгээг иргэдэд танилцуулж, санал гомдол өргөдлийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Тухайлбал, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр болон халамжийн үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгч, шинээр зарлагдсан ажлын байрыг танилцуулан ажил олгогчтой иргэдийг холбож өгөх үйлчилгээг үзүүллээ. 14 цагийн байдлаар 100 гаруй иргэн энэ төрлийн үйлчилгээг авсан байна .
Нийгмийн даатгалын байгууллагууд 14 цагийн байдлаар 200 гаруй хүнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн мэдээ ирүүллээ. Иргэд ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмж, цахим үйлчилгээ, гар утасны апликейшн болон нийгмийн даатгалын 50 хувийн буцаалтын талаар зөвлөгөө мэдээлэл авчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсролыг сайжруулах арга хэмжээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, Протез ортопедийн асуудлыг шийдвэрлэх үйлчилгээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар түүний харьяа байгууллагууд үзүүлэн ажиллаж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар залуучуудад хууль эрх зүй, сэтгэл зүй, ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, цахим номын сангийн үйлчилгээ, “Хорт зуршилгүй залуу” нөлөөллийн арга хэмжээ, Залуучуудын цахим хөгжлийн төвийн талаар мэдээлэл өглөө. Мөн хувь хүний хөгжлийн үнэ төлбөргүй хоёр өдрийн сургалтад оролцох хүсэлтэй залуучуудыг бүртгэлээ. Явуулын зөвлөн туслагч нар ажиллаж давхардсан тоогоор 1500 орчим хүүхэд, өсвөр үе залуучуудад дээрх үйлчилгээг үзүүлээд байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27