Тэрээр өөрийн цахим хуудаснаа: “Сайхан сэтгэлт МОНГОЛ ХҮН ТАНЫХАА харамгүй сунгасан халуун сэтгэлийн хандивыг холбогдох газарт нь дөнгөж сая шилжүүллээ.
БИ биш БИД ХАМТДАА НЭГ ДЭЛХИЙД ОРШИН БАЙДГИЙН учир хүн төрөлхтний хэцүү цаг үед хэн ч байсан бид туслах учир буй гэж бодож явдаг даа.
Сайн дурын багт олон хүн ажиллаж байгаа ч тэдэнд багаж, хэрэгсэл бусад зүйлс дутмаг байгаагаас аврах эрэн хайх ажиллагаанд тун хүндрэлтэй байгаа тухай мэдээллэж байгааг хараад нэг удаагийн тусламж биш цаашид илүү олон амь аврах үйлсэд зориулагдаасай хэмээж бодож тухайн газар луу шилжүүлсэн болно” хэмээжээ.
Уг хандив 23 цагийн дотор Монголчуудаас цугласан бөгөөд 5,837,000 төгрөг болсныг холбогдох газарт нь ийнхүү шилжүүлсэн байна.
Мөн Дорнод аймгийн уугуул бүсгүй тэрээр онц байдал зарласан бүсэд оршин суугаа олон хүүхэдтэй гэр бүлийг онцгой байдал зарласан 3 сарын хугацаанд гэртээ амьдруулахаар гэр бүлийн хамт шийдвэр гаргаж холбогдох байгууллагад хүсэлтээ уламжилсан бөгөөд Монголоос очсон аврах багийнхны ажиллах хотод очиж, тэдэнд тусална гэдгээ мэдэгдээд байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27