Боловсролын салбарт Их Британийн “Варкей сан”-гийн 2015 онд санаачилсан “Дэлхийн багш нарын шагнал” гэж байдаг бөгөөд энэ нь зөвхөн багшийн мэргэшил, хувь хүний чадвараар бус, төрөл бүрийн орчин нөхцөлд хэрхэн сайн хичээл зааж байгаагаар үнэлдэг. Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын дунд ур чадварын уралдаан зохион байгуулагддаг боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж буй багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлсэн уралдаан зохион байгуулагдаж байгаагүй. Иймд ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж буй багш нарын дунд туршлага солилцох илтгэлийн уралдааныг зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Зорилго :
Үндэсний хэмжээнд тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлалыг нийтэд сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалтын арга зүйг дэлгэрүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ердийн цэцэрлэг, ЕБС-ийн багш, удирдах ажилтнууд ганцаарчлан болон багаар оролцож болно.
Зохион байгуулагч
БШУЯ, БЕГ, ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн газар
I үе шат:
Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарыг цахим хэлбэрээр ирүүлсэн илтгэл, туршлага, ач холбогдол, үр нөлөөг харгалзан мэргэжлийн баг шинжилгээ хийж, зохих шалгуурыг хангасан 25 илтгэлийг шалгаруулна.
25 илтгэлийг ярилцлагад ирүүлж илтгэгч болон багтай ярилцлага хийнэ.
Онцлох 4 илтгэлийг шалгаруулна.
II үе шат
Шалгарсан 4 илтгэлийг улсын хэмжээнд цахим хэлбэрээр шууд дамжуулна.
Хамтран зохион байгуулагчдын зүгээс 4 илтгэлийг дүрсжүүлж цахим контент болгон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ.
Илтгэл хүлээн авах хугацаа:
2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийн 17:30 хүртэл цахим хэлбэрээр nyamdorj@agency.edu.mn хаягаар хүлээн авна.
2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00 цагт 4 илтгэлийг шалгаруулна.
2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үндсэн 4 илтгэлийг хэлэлцүүлнэ.
Жич: Онцлох 4 илтгэл орон нутгаас шалгарсан тохиолдолд Улаанбаатарт ирэх зардлыг Сангийн сайдын 2022 оны “Албан томилолтын зардлын тариф шинэчлэн батлах тухай” 120 дугаар тушаалыг үндэслэн олгоно.
Илтгэлийн агуулга /заавал оруулах/
Илтгэгчийн овог нэр, харьяалагдах байгууллага, цахим хаяг
Сэдэв (Илтгэлийн агуулга товч оруулах)
Өмнөх нөхцөл байдлын танилцуулга (хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин, суралцагчийн суралцахуйн үйл явц ямар байсныг танилцуулах)
Суралцах орчинг сайжруулсан, эсвэл суралцахуйг дэмжсэн багшийн үйл ажиллагааны агуулгыг танилцуулах
Багшийн үйл ажиллагааны үр дүнд сургалтын орчин эсвэл суралцагч хэрхэн өөрчлөгдсөн тухай танилцуулах
Одоогийн арга барил болон цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцуулах, цаашид ямар асуудал тулгамдаж байгаа тухай
Илтгэлд тавигдах шаардлага:
Үгийн тоо хязгаарлахгүй
Ерөнхий гарчиг нь 14 pt хэмжээтэй Bold, том үсгээр, дэд гарчиг нь 12pt үсгийн хэмжээтэй, Bold форматтай, үсгийн фонд: Arial 11, Times New Roman 12
Цаасны хэмжээ: Дээр, доор, баруун 2 см, зүүн талаасаа 3 см, хуудас дугаарлахгүй, мөр хоорондын зай 1, баруун талаасаа зэрэгцсэн байна.
АНХААРАХ ЗҮЙЛС:
Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
Нэг багш олон багаас оролцох боломжгүй.
Нэг баг нь 4-өөс илүүгүй гишүүнтэй байх.
Хөгжлийн бэрхшээлийн төрөл заахгүй.
Тусгай цэцэрлэг, сургуулийн багш нарт хамаарахгүй.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27