“ТЭД БИДНИЙ ТӨЛӨӨ, БИД ТЭДНИЙ ТӨЛӨӨ” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ТАНИН МЭДЭХҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-11-14 245 0

Эх орон тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрээ хамгаалах үйлсэд эрэлхгээр тулалдаж явсан өвөг дээдэс ахмад үеийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ эх орноороо бахархах, хайрлан хамгаалах, эх оронч үзэл төлөвшүүлэх танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор “Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө” нүүдлийн үзэсгэлэн, танин мэдэхүйн сургалт лекцийг Дорнод аймгийн зарим сумдад зохион байгууллаа.

Энэ удаад Зэвсэгт хүчний 327-р анги, Хилийн цэргийн 0132-р ангид цэргийн алба хааж буй шинэ дайчдад МУСГЗ, Ялалт музейн эрдэм шинжилгээний ажилтан Халхын голын түүх соёл, байгалийн өв ТББ-ын тэргүүн Л.Мягмарсүрэн “Халхын голын зарлаагүй дайн” сэдвээр лекц уншсан юм.

Уг үйл ажиллагааг тус аймгийн Цэргийн штаб, Халхгол сумын Ялалт музей, “Халхынголын түүх соёл, Байгалийн өв”-ТББ-тай хамтран зохион байгуулав.

Энэхүү үйл ажиллагааг анх Халхынголын дайны ялалтын 80 жилийн ойг угтан 2018 онд эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

/Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ