Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд МУГЖ Э.Цэрэвийн нэрэмжит Ойрад театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ На.Сүхбаатарын зохиол “Тэнгэрийн сэнтий” бүрэн хэмжээний дуулалт бүжгэн жүжгийг нийслэл Улаанбаатар хотноо тоглох гэж байна. Монгол үүх түүх, Монгол өнгө төрх, Монгол дуу бүжгийн гайхамшгийг орчин үеийн хөгжим, шинэлэг найруулгаар баяжуулан таны таалалд өргөн барьж байна. “Тэнгэрийн сэнтий” дуулалт бүжгэн жүжиг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа 2024.10.24, 25 нд болно. Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарыг 90907410, 96929691, 80081349 дугаараас авна уу. Тасалбарын үнэ:30,000 төгрөг