“ТЭРБУМ МОД – АЛТАН НАМАР, МОД ТАРИХ ЦАГ” АРГА ХЭМЖЭЭНД ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД НЭГДЭЖ БАЙНА.

2024-10-19 31 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан.

✅Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтэд мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах арга зүйн зөвлөмж өгөх, намрын улиралд мод тарих ач холбогдлыг сурталчлан таниулахад чиглэсэн “ТЭРБУМ МОД – АЛТАН НАМАР, МОД ТАРИХ ЦАГ” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

✅“ТЭРБУМ МОД – АЛТАН НАМАР, МОД ТАРИХ ЦАГ” нэгдсэн арга хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд оролцож, суралцагчдад мод тарих ач холбогдол, арчлах хамгаалах зөвлөмжийг өгөх, мод тарих зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ