
Д.Дамбын нэрэмжит Тэшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар оролцож багш, сурагчид, эцэг эхчүүдэд шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаанд амжилт хүсэн баяр хүргэлээ.

Энэ хичээлийн жилд тус сургуульд 35 багш 31 ажилтан албан хаагч хичээл сургалт сургах үйл ажиллагаа явуулж, нийт 670 сурагч хичээллэж байгаагаас нэгдүгээр ангийн 3 бүлэгт 99 бяцхан сурагч элсэн орж, 12-р ангид 22 сурагч суралцаж байна.
1-р ангийн бяцхан сурагч дүү нартаа гарын бэлэн гардуулан өгч, ахлах анги удирдсан багш нарт элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх гарын авлагын багцыг гардуулан өглөө.

Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27