Тяньжин боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 8-д эрэмбэлэгддэг ба Монгол улсруу жилдээ 75000 чингэлэг ачаа тээвэрлэгддэг байна

2023-06-28 44 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод бодит нөлөө үзүүлж, Монгол Улсын боомтын гарцыг шинээр нэмж бий болгох Тяньжин хот дахь “Монгол, Хятадын тээвэр логистикийн төв” төсөлтэй холбогдох албаныхан танилцлаа.

Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааны 80 гаруй хувь нь Бохай тэнгисийн эрэг Тяньжин боомтоос тээвэрлэгддэг. Тяньжин боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 8-д эрэмбэлэгддэг ба Монгол улсруу жилдээ 75000 чингэлэг ачаа тээвэрлэгддэг байна. Уг боомт нь үндсэн 8 хэсгээс бүрдэх бөгөөд терминал, гаалийн баталгаат бүс, аялал жуулчлалын бүсийг нэгтгэсэн эко бүс нь Дунзян боомт юм.

Дунзяны баталгаат боомтын бүсэд 50 жилийн хугацаатай 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах тухай шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2009 онд гаргасан. Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхтэйгээр оролцуулахаар зааж “Тяньжин порт групп”-тэй хамтран уг төслийг хэрэгжүүлэх байсан ч харамсалтай нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төсөл хэрэгжихгүйгээр удааширч зогсонги байдалд оржээ.

Уулзалтын үр дүнд

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд “Тяньжин порт групп”-ийн удирдлагууд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд бидний зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч хоёр талын хамтарсан ажлын хэсгийг яаралтай хуралдуулан төслийн ажлыг эрчимжүүлэхээ илэрхийллээ.

Уг нь төсөл амжилттай хэрэгжсэнээр:

Монголд үйлвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг 3 дагч улс руу тээвэрлэх, борлуулах болон Монгол улсын бусад улс орнуудтай байгуулсан гаалийн болон бусад татваруудын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх маш том боломж бүрдэнэ

-Нүүрс, төмрийн хүдэр болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хийх, хадгалах, борлуулах

-Мах махан бүтээгдэхүүн бэлтгэх, савлах, боловсруулах, тээвэрлэх, борлуулах

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах

-Барилгын машин механизмын болон автомашины хил дамжуулах худалдаа эрхлэх зэрэг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.

Үүгээр зогсохгүй дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХЭД

Тяньжин боомт нь

-Ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 8-рт эрэмбэлэгддэг, дэлхийн 180 орны 500 орчим боомттой хамтран ажилладаг Тяньжин боомт нь манай улсын хувьд гуравдагч орнуудаас бараа бүтээгдэхүүн импортолдог хамгийн чухал боомт юм. 7 хоногт 7-10 галт тэрэг чингэлэг тээвэрлэгддэг байна.

-Монгол руу жилдээ 75000 чингэлэг тээвэрлэгддэг бөгөөд энэ бол гуравдагч орнууд руу хийдэг худалдааны 90%-г эзэлдэг.

-Тяньжин 1000 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн анхны смарт порт болж чадсан байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ