ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН “СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2023-04-13 137 0

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сургалтыг энэ сарын 11-нд Түлэгдлийн эмнэлэгт зохион байгууллаа.

Стресс, стрессийн эх үүсвэрийг хэрхэн тодорхойлох, стресстэй тэмцэх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтыг “Медик” багийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Л.Хоролсүрэн удирдан явуулж Түлэгдлийн эмнэлгийн 70 ажилтан оролцсон.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны стресс дарамт, стрессийн үед илрэх хариу урвалууд, стрессийг даван туулах арга замууд гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл, зөвлөгөө сонсож, стресс тайлах дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж сурсан байна.

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг “Медик” баг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч нараас бүрдсэн мэргэжлийн баг хамт олон юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ