ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР ТӨСЛӨӨ ИРҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-09-15 157 0

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс хэрэгжүүлж буй Түншлэлийн хөтөлбөртэй хамтран ажиллах болсон билээ.

Уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх уг хөтөлбөрийн анхан шатанд 1000 гаруй аж, ахуйн нэгж өргөдөл ирүүлснээс сүүлийн шатанд 100 гаруй төсөл үлдээд байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард болсон Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар 12 аж ахуй нэгж төслөө танилцуулснаас 9 нь санхүүгийн дэмжлэг авахаар болсон.

Дараагийн ээлжийн төсөл сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

Төслийн хэрэгжих бодит байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ олгох ажил энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон албаны бусад хүмүүс Капрадоро ХХК, Санко Тек ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компани нь 2019 оноос ноос ноолуур боловсруулан сүлжмэл бүтээгдэхүүн болон утас үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

2020 оноос экспортын борлуулалт хийж эхэлжээ. Экспортын борлуулалт хийгээд эхлэхээр харилцагчийнхаа хүссэн тоо хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж дутагдалтай байгаа учраас Түншлэлийн хөтөлбөр хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн байна.

Тоног төхөөрөмжөө сайжруулснаар үйлдвэрийн хүчин чадал 38% нэмэгдэх аж.

Боолт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Санко Тек ХХК мөн л үйл ажиллагаагаа өргөтгөж, тоног төхөөрөмжөө сайжруулахаар санхүүгийн дэмжлэг авахаар төслөө ирүүлжээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ