“ТҮР ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛСОН БАГШ НАРТ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2023-02-08 308 0

Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд багш нарын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Түр орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт хамрагдахаар болсон залуу багш нарт өнөөдөр /2023.02.08/ аймгийн удирдлагууд батламжийг нь гардууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд;

“СӨБ, ЕБС-д гэр бүлээрээ ажилладаг залуу 10 гэр бүлийн 19 багш 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөргүй орон сууцааар хангагдах боломжтой боллоо. Ингэснээр залуучууд хуримтлал бий болгож өөрийн орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломж бүрдэнэ” гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Цаашид орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг нийгмийн салбарын байгууллагын ажилтан албан хаагчдад хэрэгжүүлэхээр аймаг орон нутгаас төлөвлөж байна.

Мөн ЕБС, СӨБ-ын багш нарын дунд зарласан болзолт уралдааны дагуу 4 багшид 1-2 өрөө орон сууцаар шагнах хөтөлбөр хэрэгжих юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ